Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026-11-08
1. Хэн ашиглах вэ
Uulen AI-г зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүмүүс ашиглана. Бүртгүүлснээр та энэ нөхцөлийг зөвшөөрч байна.
2. AI-н хариулт
Хариултыг хиймэл оюун ухаан автоматаар үүсгэдэг тул алдаатай, буруу, хуучирсан байж болно. Эрүүл мэнд, хууль, санхүүгийн чухал шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүнтэй зөвлөлдөнө үү. Хариултыг ашигласны үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.
3. Хориотой хэрэглээ
Монгол Улсын болон олон улсын хууль зөрчих, бусдад хор хохирол учруулах, хүүхдийг мөлжсөн контент, бусдын хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулах, залилан, хакердах зорилгоор ашиглахыг хориглоно. Зөрчил илэрвэл бүртгэлийг төлбөрийн буцаалтгүйгээр хааж болно.
4. Төлбөр
Pro эрх нь төлбөр орсноос хойш 30 хоног хүчинтэй бөгөөд автоматаар сунгагдахгүй. Төлбөрийг PayLink.mn-ээр (карт, QR) хүлээн авна. Үйлчилгээ ажиллаагүйгээс бусад тохиолдолд төлсөн төлбөрийг буцаахгүй.
5. Хувийн мэдээлэл
Бид таны имэйл, нууц үгийн хэш, ярианы түүх, төлбөрийн бүртгэлийг Google Cloud дээр хадгална. Ярианы түүхийг та хүссэн үедээ устгаж болно. Таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй. Зургийг хариулт үүсгэхэд л ашиглаж, хадгалахгүй.
6. Үйлчилгээний өөрчлөлт
Бид үйлчилгээ, үнэ, хязгаарыг урьдчилан мэдэгдэж өөрчилж болно. Төлсөн хугацаанд таны эрх хэвээр хадгалагдана.
7. Холбоо барих
Асуулт, гомдлоо бидэнд имэйлээр илгээнэ үү.